Соёл Урлагийн Удирдлага
2009-3-2
Яруу илтгэхүй

Манай мэргэжлийн нэг онцлог нь олон талын мэргэжилтэй байх ёстой байдаг. Тэр дундаа илтгэх урлаг буюу ярих урлагийг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Тиймээс би энэ мэргэжлийг сонирхон судалдаг хүмүүст хэрэгтэй болох болов уу гээд өөрийнхөө өчүүхэн муу мэдлэгээс хуваалцъя гэж саналаа. Ер нь одоо цувралаар мэргэжилтэйгээ холбоотой иймэрхүү хүнд хэрэг болох мэдээ, мэдээлэл түлхүү оруулна аа.
Зээ ярина гэдэг их учиртай. Бид бүхэн ажил дээр гарахаараа аль нэг захирал даргын өрөөнд орж хийх ажлаа тайлбарлаж санхүү мөнгөний дэмжлэг авах зэргээс эхлээд олон шаардлагаар хүмүүстэй ярих хэрэгтэй бо...

2009-3-1
Урлагийн Менежмент
    
 

Бидний эх хэл дээр "Урлагийн Менежмент, Маркетинг"-ийн чиглэлээр хэвлэгдсэн цөөхөн хэдэн ном байдгийн нэг Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс 2001 онд орчуулан гаргасан Милена Драгичевич-Шешич, Бранимир Стойкович нарын бүтээл
"УРЛАГИЙН МЕНЕЖМЕНТ БА МАРКЕТИНГ" гэсэн номыг оруулж байгаадаа баяртай байна. (Жич энэхүү номыг ямар нэгэн худалдаалах зорилготойгоор блогт оруулаагүй болно.)


...

2009-2-23
Толгой эргэм олон ойлголт

Бусад сургууль ямар байдгийг сайн мэдэхгүй юм. Мэддэгээрээ өөрийнхөө сургуулийг л жаал муулахаас . Уг нь мэргэжил нь соёл урлагийн удирдлага гэж байгаа. Тэгээд мунхаг миний бодлоор уул шугамдаа бол хичээлүүд нь мэргэжлийн талдаа түлхүү байвал зүгээр санагддаг юм. Гэтэл нийт үзэх кредитийн ихэнхийг нь Англи хэлний хичээл эзэлдэг. Уг нь хэлтэй бол хөлтэй гэдэг бас бидэнд хэрэгтэй л дээ. Гэтэл яг мэргэжлийн хичээл маань 7 хоногт ганц л ордог. Англи хэл 3-4 пар ордог. Нэгэнт иймээс Соёлын менежментийн орчуулагчийн мэргэжил гээд нэрээ сольчихвол зүгээр ч юм шиг. Үүнээс гадна багш болгон Соёл урлаг...

2009-1-30
Соёл Урлагийн Удирдлага Хөгжих үү эс Хөгжих үү?

Монгол улсын хэмжээнд энэхүү мэргэжил хөгжлийн түвшний хувьд төдийлөн сайн үзүүлэлт үзүүлж чадахгүй байгааг нуух юун. Учир нь урьд нь энэ мэргэжлийг бэлдэж байсан туршлага бидэнд үгүй билээ. Гэвч цөөн хэдэн сургууль Соёл урлагийн менежер гэх мөн үүнтэй төстэй мэргэжлийг бэлдэж байна гэдэг. Монголдоо л жинхэнэ утгаар нь энэ мэргэжлийг  эзэмшүүлж байгаа ганц сургууль бол Соёл Урлагийн Их Сургууль л байна. Өөр сургуульд энэ мэргэжлийг заадаг гэж дам сонссон ч мунхаг надад баттай эх сурвалж үгүй болохоор өчүүхэн оюундаа СУИС-аас өөр заадаг сургууль байдаг гэж итгэл төгс хэлж чадахгүй байгааг...

2009-1-29
Гоо зүй
Урлагын салбарт ирээдүйд ажиллах хүмүүсийн заавал судлах ёстой шинжлэх ухаан бол гоо зүй билээ. Ингээд та бүхэнд бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж бодсоны үндсэн дээр А.А.Радугины "Гоо зүй" гэсэн номыг орууллаа.



Татаж авах:
Энд дар
 

2009-1-28
Амар амгаланг тань эрье.

Юу юуны түрүүнд хэлэхэд надад блог хөтлөх сайтуудад мэдээ оруулах зэрэг ажил хийж байсан туршлага үгүй билээ. Тиймээс алдаа дутагдал байвал шуудхан хэлж байгаарай хэмээн хүсч байна. Энэхүү блогоороо Өөрийнхөө эзэмшихээр чадан ядан мэрийж буй мэргэжлийнхээ талаар холбогдох мэдээ мэдээлэл цуглуулж олон түмэн болон шинээр суралцагсад мөн сонирхогчидод дуслын төдий ч болов нэмэр болохын үүднээс нээсэн билээ. Та биднийг Урлагийн Бурхан Янжинлхам ашид мөнх ивээж байг.

...

Монголын Соёл Уралагийн Удирдлага???

Сүүлийн бичлэгүүд

. Яруу илтгэхүй
. Урлагийн Менежмент
. Толгой эргэм олон ойлголт
. Соёл Урлагийн Удирдлага Хөгжих үү эс Хөгжих үү?
. Гоо зүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Батхүү
. Сэмээрхэн

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн